Ц.Энхтүвшин

Ц.Энхтүвшин

МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшин

  • Хүүхэд, Уран зохиол, Яруу найраг
  • МЗЭ-ийн болон МХУБ-ийн "Эвт үзэг" төв
  • 2007
  • Эмэгтэй
  • 5
  • Зохиолч : Ц.Энхтүвшин

    Аз жаргалтай үлгэрүүд

    10,000 
    • МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Аз жаргалтай үлгэрүүд” ном нь 2017 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн бөгөөд орчин цагийн 15 үлгэр багтжээ. Үлгэрүүд нь зөгнөлт хэлбэрээр бичигдсэн ба аливаа бүхэн сайн сайханд хүрэхэд тийм ч хялбар бус боловч хөдөлмөр, зүтгэл, сайхан сэтгэл, хүнлэг чанар, зөв үзэл бодол эцсийн эцэст үргэлж сайн сайханд хүргэдэг гэсэн санааг үлгэр бүрдээ шингээжээ. Монгол ардын уламжлалыг шинэчлэлтэй хослуулан бичсэнээрээ маш онцлог, сайн бүтээл гэж үнэлэгдсэн тул заавал унших номын жагсаалтад орсон байна.
    • 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
    • А5, 116 нүүр
  • Зохиолч : Ц.Энхтүвшин

    Бүжинханд

    20,000 
    • МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Бүжинханд” ном нь Монгол эх хүний тухай аж байдлын роман юм.
      Бүжинханд бүсгүй охиноо төрөхөөс өмнө хоёр удаа амаржсан ч тэд нь хүн болох хувь билээ. Хань нь хот хөдөөг холбосон их гарын наймаачны туслах болж нааш цааш явж пянз үсэргэнэ. Нэг удаа яваад ирэхдээ зан нь яггүй хувирч хот гэх их айлыг бараадаж амьдрахаар эхнэрээ гэрт нь үлдээгээд бүрмөсөн явжээ. Гэрээс гарахдаа “Гаргасан үр хүүхдээрээ хүн хийж чаддаггүй арчаагүй амьтан” гэж нөхрийн нь хэлсэн сүүлчийн үг бүсгүйн толгой руу алхаар түншиж, зүрхийг нь цуу татах шиг болно. Хаягдсан бүсгүй хэвлийдээ дахин үртэй үлдсэнээ нөхрийгөө гэрээс явсан хойно л мэджээ. Ямар ч эр амьтан үр төл, ижил сүргээ хамгаалан тэмцэж амьдардаг байгалийн хуультай атал түүний нөхөр тэгсэнгүй. Нөхөртөө голдоо ортол гомдсон бүсгүй дахин үртэй болсноо хэлж ч амжсангүй. Гэвч түүнээс ч илүү үрээ амьд үлдээхийн тулд ямар замыг сонгож амьдрах вэ гэдэг асуулт бүсгүйд тулгарах ба түүний гаргасан шийдвэр, амьдралыг нь хааш, хэрхэн хөтлөхийг таашгүй.
    • Аж байдлын роман
    • A5, 164 нүүр
  • Quick View
    Зохиолч : Ц.Энхтүвшин

    Бүжүүхэй Зүүрмэгхэн 2

    10,000 
    • МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Улаан малгайтай охин” ном нь “Бүжүүхэй Зүүрмэгхэн 2”, “Ардарнаахын нууц”, “Ки-кари Ку-кари хоёр” гэсэн 3 бэсрэг туужаас бүрдсэн. Зохиолчийн уран төсөөллийн өвөрмөц дүрүүдээр дамжуулан хөгжил хөөртэй үйл явдлалд хөтлүүлэн, адал явдлын ертөнцөөр аялахын сацуу зөв төлөвшил, хүмүүжлийг ой тойндоо хүлээн авч, аливааг хийхдээ бусдыг хуурахгүй, өөрөө өөртөө үнэнч байх нь хэчнээн чухал болохыг ойлгож, суралцах болно.
    • 2-5 дугаар ангийнханд тохиромжтой
    • А5, 116 нүүр
  • Зохиолч : Ц.Энхтүвшин

    Улаан малгайтай охин

    10,000 
    • МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Улаан малгайтай охин” ном нь “Манай ангийн Гитлер”, “Шинэ жилийн бэлэг”, “Ам бүл зургаа” тэргүүтэй 10 өгүүллэгээс бүрджээ. Өгүүллэг бүрийн гол дүрүүд энгийн л амьдралтай энгийн л нэгэн хүүхдүүд боловч тэдний дотоод сэтгэлд өрнөх асуудал бэрхшээл, баяр хөөр, догдлол сандрал нь давтагдашгүй цор ганц юм. Уншигч хүүхдүүд ч бас номын баатруудын амьдралаар амьдарч, тэдний өмнөөс санаа зовж, арга хайж, шийдэлд хүрч, хамтдаа түүхээ төгсгөхийн тулд шимтэн унших буй за.
    • 3-7 дугаар ангийнханд тохиромжтой
    • А5, 92 нүүр
  • Quick View
    Зохиолч : Ц.Энхтүвшин

    Хөгжилтэй хөвгүүд

    8,000 
    • МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Хөгжилтэй хөвгүүд” ном нь “Загасчин”, “Атаман”, “Миний аавын ажил” тэргүүтэй 9 өгүүллэгээс бүтсэн. Өгүүллэгийн гол дүрүүд нь тун ч хөгжилтэй хөвгүүд байх бөгөөд тэдэнд тохиолдох адал явдал, сонин хачны тухай энэ номоос уншаарай.
    • 2-5 дугаар ангийнханд тохиромжтой
    • B5, 44 нүүр, өнгөт