Бат.Ганчимэг

Бат.Ганчимэг

Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэг

  • Хүүхэд, Уран зохиол, Яруу найраг
  • МЗЭ-ийн болон МХУБ-ийн "Эвт үзэг" төв
  • 2000 он
  • Эмэгтэй
  • 5
  • Зохиолч : Бат.Ганчимэг

    Аз жаргалын байшин

    • Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Аз жаргалын байшин” ном нь 2021 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн ном юм. Төрсөн цагаасаа л халуун ус хананаас нь гоожиж, өвөлдөө халаалт ирчихдэг тухлаг байранд амьдарч байсан Азжаргал охин аавынхаа мөрөөдлийг даган гэр хороололд амьдрах болно. Түүнд бүх зүйл цоо шинэ, сонин санагдах бөгөөд юу ч тохиолдсон өөдрөг байж, аавынхаа мөрөөдлийг дэмжихийг хичээнэ. Намраас эхлэн өвөл, хавар, зуны улирлыг дамжсан нэг жилийн хугацаанд Азжаргал охинд юу тохиолдож, хэрхэн даван туулах бол оо? Бас хүүхдүүдийн нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг вэ? Номоо уншаад нууцыг тайлаарай
    • 3-6 дугаар ангийнханд тохиромжтой
    • А5, 164 нүүр /54 бүлэгтэй/
    17,000 
  • Зохиолч : Бат.Ганчимэг

    Дусал мэдрэмж

    • Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн Дусал мэдрэмж ном нь 2013 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн бөгөөд өсвөр насыг тойрч биш дайрч гарсан хэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, мэдрэмжийг хөглөх өгүүллэгүүдээс бүтсэн билээ. Эмзэг, нандин тэр л насанд учрах шохоорхол, дурлал, хайр бүхэн бүтсэн ч эс бүтсэн ч учрал бүрийн ард үлдэх мэдрэмжүүд хамгийн чухал. Дусал дусалхан мэдрэмжүүд нийлсээр далай мэт давлагаалан зүрхийг хөглөх буй за.
    • 8-р ангиас дээш уншихад тохиромжтой.
    • А5, 166 нүүр
    17,000 
  • Зохиолч : Бат.Ганчимэг

    Жингэнүүр аялал

    • Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Жингэнүүрийн аялал” ном нь 2015 онд БСШУЯ-с зарласан “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн уралдаан”-д шалгарсан зохиол юм.
      Жингэнүүр гэх чалчаа, үглээ бөгөөд маш алдартай хөтөч нэгэн зуны аялалдаа 5 аялагч дагуулан явна. Тэд янз бүрийн зан ааштай ч, бүгд л адал явдалтай аяллыг хүсэн цугларчээ. Тэдэнд тохиолдох элдэв саад, бэрхшээлийн дараа тэд ахин аялахыг хүсэх болов уу?
    • 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
    • А5, 80 нүүр, өнгөт
    16,000 
  • Зохиолч : Бат.Ганчимэг

    Хайрын бөмбөлөг

    • Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн Хайрын бөмбөлөг номд “Ангаахай”, “Үүлэн ээж”, “Таван салаа боов” тэргүүтэй 34 богино өгүүллэг багтсан. Зохиолч өөрөө аравхан настай бяцхан охин байхаасаа бичсэн тул хүүхдийн нүдээр хорвоог харсан өгүүллэгүүд нь уншигч хүүхдүүддээ хамгийн дотноор хүрэх биз ээ. Энэ ном эргэн тойронд, энд тэндгүй хөвөн хөөрөх хайрын бөмбөлгүүдээр уншигчдаа аялуулах нь гарцаагүй.
    • 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
    • А5, 188 нүүр
    18,000 
  • Зохиолч : Бат.Ганчимэг

    Хармогү

    • Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Хармогү” ном нь түүний яруу найргийн анхны ном юм. Хэнийг ч тойрч гардаггүй анхны шохоорхол, дурлал, догдлол бас шаналал, яахаа ч мэдэхгүй эргэлзэх бачуурал гээд л олон мэдрэмж зохиолчийг ч бас тойроогүй ээ. Хорьж болдоггүй хориод насны шүлгүүд нь одоо таны гарт очиж, цор ганц зохиолчийн мэдрэмж байхаа болилоо.
    • А5, 82 нүүр
    • 8-р ангиас дээш уншихад тохиромжтой
    15,000