Бүжинханд
Эрхлэн гаргагч :
20,000 ₮
- МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Бүжинханд” ном нь Монгол эх хүний тухай аж байдлын роман юм.
Бүжинханд бүсгүй охиноо төрөхөөс өмнө хоёр удаа амаржсан ч тэд нь хүн болох хувь билээ. Хань нь хот хөдөөг холбосон их гарын наймаачны туслах болж нааш цааш явж пянз үсэргэнэ. Нэг удаа яваад ирэхдээ зан нь яггүй хувирч хот гэх их айлыг бараадаж амьдрахаар эхнэрээ гэрт нь үлдээгээд бүрмөсөн явжээ. Гэрээс гарахдаа “Гаргасан үр хүүхдээрээ хүн хийж чаддаггүй арчаагүй амьтан” гэж нөхрийн нь хэлсэн сүүлчийн үг бүсгүйн толгой руу алхаар түншиж, зүрхийг нь цуу татах шиг болно. Хаягдсан бүсгүй хэвлийдээ дахин үртэй үлдсэнээ нөхрийгөө гэрээс явсан хойно л мэджээ. Ямар ч эр амьтан үр төл, ижил сүргээ хамгаалан тэмцэж амьдардаг байгалийн хуультай атал түүний нөхөр тэгсэнгүй. Нөхөртөө голдоо ортол гомдсон бүсгүй дахин үртэй болсноо хэлж ч амжсангүй. Гэвч түүнээс ч илүү үрээ амьд үлдээхийн тулд ямар замыг сонгож амьдрах вэ гэдэг асуулт бүсгүйд тулгарах ба түүний гаргасан шийдвэр, амьдралыг нь хааш, хэрхэн хөтлөхийг таашгүй. - Аж байдлын роман
- A5, 164 нүүр
20,000 ₮