Хаах
Нийт 2 ном
-
Зохиолч : Бат.Ганчимэг
Аз жаргалын байшин
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Аз жаргалын байшин” ном нь 2021 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн ном юм. Төрсөн цагаасаа л халуун ус хананаас нь гоожиж, өвөлдөө халаалт ирчихдэг тухлаг байранд амьдарч байсан Азжаргал охин аавынхаа мөрөөдлийг даган гэр хороололд амьдрах болно. Түүнд бүх зүйл цоо шинэ, сонин санагдах бөгөөд юу ч тохиолдсон өөдрөг байж, аавынхаа мөрөөдлийг дэмжихийг хичээнэ. Намраас эхлэн өвөл, хавар, зуны улирлыг дамжсан нэг жилийн хугацаанд Азжаргал охинд юу тохиолдож, хэрхэн даван туулах бол оо? Бас хүүхдүүдийн нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг вэ? Номоо уншаад нууцыг тайлаарай
- 3-6 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 164 нүүр /54 бүлэгтэй/
-
Зохиолч : Бат.Ганчимэг
Жингэнүүр аялал
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Жингэнүүрийн аялал” ном нь 2015 онд БСШУЯ-с зарласан “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн уралдаан”-д шалгарсан зохиол юм.
Жингэнүүр гэх чалчаа, үглээ бөгөөд маш алдартай хөтөч нэгэн зуны аялалдаа 5 аялагч дагуулан явна. Тэд янз бүрийн зан ааштай ч, бүгд л адал явдалтай аяллыг хүсэн цугларчээ. Тэдэнд тохиолдох элдэв саад, бэрхшээлийн дараа тэд ахин аялахыг хүсэх болов уу? - 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 80 нүүр, өнгөт
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Жингэнүүрийн аялал” ном нь 2015 онд БСШУЯ-с зарласан “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн уралдаан”-д шалгарсан зохиол юм.