Хаах
Нийт 4 ном
-
Зохиолч : Ц.Энхтүвшин
Аз жаргалтай үлгэрүүд
- МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Аз жаргалтай үлгэрүүд” ном нь 2017 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн бөгөөд орчин цагийн 15 үлгэр багтжээ. Үлгэрүүд нь зөгнөлт хэлбэрээр бичигдсэн ба аливаа бүхэн сайн сайханд хүрэхэд тийм ч хялбар бус боловч хөдөлмөр, зүтгэл, сайхан сэтгэл, хүнлэг чанар, зөв үзэл бодол эцсийн эцэст үргэлж сайн сайханд хүргэдэг гэсэн санааг үлгэр бүрдээ шингээжээ. Монгол ардын уламжлалыг шинэчлэлтэй хослуулан бичсэнээрээ маш онцлог, сайн бүтээл гэж үнэлэгдсэн тул заавал унших номын жагсаалтад орсон байна.
- 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 116 нүүр
-
Зохиолч : Бат.Ганчимэг
Дусал мэдрэмж
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн Дусал мэдрэмж ном нь 2013 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн бөгөөд өсвөр насыг тойрч биш дайрч гарсан хэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, мэдрэмжийг хөглөх өгүүллэгүүдээс бүтсэн билээ. Эмзэг, нандин тэр л насанд учрах шохоорхол, дурлал, хайр бүхэн бүтсэн ч эс бүтсэн ч учрал бүрийн ард үлдэх мэдрэмжүүд хамгийн чухал. Дусал дусалхан мэдрэмжүүд нийлсээр далай мэт давлагаалан зүрхийг хөглөх буй за.
- 8-р ангиас дээш уншихад тохиромжтой.
- А5, 166 нүүр
-
Зохиолч : Ц.Энхтүвшин
Улаан малгайтай охин
- МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Улаан малгайтай охин” ном нь “Манай ангийн Гитлер”, “Шинэ жилийн бэлэг”, “Ам бүл зургаа” тэргүүтэй 10 өгүүллэгээс бүрджээ. Өгүүллэг бүрийн гол дүрүүд энгийн л амьдралтай энгийн л нэгэн хүүхдүүд боловч тэдний дотоод сэтгэлд өрнөх асуудал бэрхшээл, баяр хөөр, догдлол сандрал нь давтагдашгүй цор ганц юм. Уншигч хүүхдүүд ч бас номын баатруудын амьдралаар амьдарч, тэдний өмнөөс санаа зовж, арга хайж, шийдэлд хүрч, хамтдаа түүхээ төгсгөхийн тулд шимтэн унших буй за.
- 3-7 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 92 нүүр
-
Зохиолч : Бат.Ганчимэг
Хайрын бөмбөлөг
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн Хайрын бөмбөлөг номд “Ангаахай”, “Үүлэн ээж”, “Таван салаа боов” тэргүүтэй 34 богино өгүүллэг багтсан. Зохиолч өөрөө аравхан настай бяцхан охин байхаасаа бичсэн тул хүүхдийн нүдээр хорвоог харсан өгүүллэгүүд нь уншигч хүүхдүүддээ хамгийн дотноор хүрэх биз ээ. Энэ ном эргэн тойронд, энд тэндгүй хөвөн хөөрөх хайрын бөмбөлгүүдээр уншигчдаа аялуулах нь гарцаагүй.
- 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 188 нүүр