Хаах
Нийт 3 ном
-
Зохиолч : Бат.Ганчимэг
Аз жаргалын байшин
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Аз жаргалын байшин” ном нь 2021 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн ном юм. Төрсөн цагаасаа л халуун ус хананаас нь гоожиж, өвөлдөө халаалт ирчихдэг тухлаг байранд амьдарч байсан Азжаргал охин аавынхаа мөрөөдлийг даган гэр хороололд амьдрах болно. Түүнд бүх зүйл цоо шинэ, сонин санагдах бөгөөд юу ч тохиолдсон өөдрөг байж, аавынхаа мөрөөдлийг дэмжихийг хичээнэ. Намраас эхлэн өвөл, хавар, зуны улирлыг дамжсан нэг жилийн хугацаанд Азжаргал охинд юу тохиолдож, хэрхэн даван туулах бол оо? Бас хүүхдүүдийн нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг вэ? Номоо уншаад нууцыг тайлаарай
- 3-6 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 164 нүүр /54 бүлэгтэй/
-
Зохиолч : Ц.Энхтүвшин
Бүжүүхэй Зүүрмэгхэн 2
- МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Улаан малгайтай охин” ном нь “Бүжүүхэй Зүүрмэгхэн 2”, “Ардарнаахын нууц”, “Ки-кари Ку-кари хоёр” гэсэн 3 бэсрэг туужаас бүрдсэн. Зохиолчийн уран төсөөллийн өвөрмөц дүрүүдээр дамжуулан хөгжил хөөртэй үйл явдлалд хөтлүүлэн, адал явдлын ертөнцөөр аялахын сацуу зөв төлөвшил, хүмүүжлийг ой тойндоо хүлээн авч, аливааг хийхдээ бусдыг хуурахгүй, өөрөө өөртөө үнэнч байх нь хэчнээн чухал болохыг ойлгож, суралцах болно.
- 2-5 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 116 нүүр
-
Зохиолч : Бат.Ганчимэг
Жингэнүүр аялал
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Жингэнүүрийн аялал” ном нь 2015 онд БСШУЯ-с зарласан “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн уралдаан”-д шалгарсан зохиол юм.
Жингэнүүр гэх чалчаа, үглээ бөгөөд маш алдартай хөтөч нэгэн зуны аялалдаа 5 аялагч дагуулан явна. Тэд янз бүрийн зан ааштай ч, бүгд л адал явдалтай аяллыг хүсэн цугларчээ. Тэдэнд тохиолдох элдэв саад, бэрхшээлийн дараа тэд ахин аялахыг хүсэх болов уу? - 2-6 дугаар ангийнханд тохиромжтой
- А5, 80 нүүр, өнгөт
- Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн “Жингэнүүрийн аялал” ном нь 2015 онд БСШУЯ-с зарласан “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн уралдаан”-д шалгарсан зохиол юм.