• Зохиолч : Ц.Энхтүвшин

    Бүжинханд

    20,000 
    • МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшингийн “Бүжинханд” ном нь Монгол эх хүний тухай аж байдлын роман юм.
      Бүжинханд бүсгүй охиноо төрөхөөс өмнө хоёр удаа амаржсан ч тэд нь хүн болох хувь билээ. Хань нь хот хөдөөг холбосон их гарын наймаачны туслах болж нааш цааш явж пянз үсэргэнэ. Нэг удаа яваад ирэхдээ зан нь яггүй хувирч хот гэх их айлыг бараадаж амьдрахаар эхнэрээ гэрт нь үлдээгээд бүрмөсөн явжээ. Гэрээс гарахдаа “Гаргасан үр хүүхдээрээ хүн хийж чаддаггүй арчаагүй амьтан” гэж нөхрийн нь хэлсэн сүүлчийн үг бүсгүйн толгой руу алхаар түншиж, зүрхийг нь цуу татах шиг болно. Хаягдсан бүсгүй хэвлийдээ дахин үртэй үлдсэнээ нөхрийгөө гэрээс явсан хойно л мэджээ. Ямар ч эр амьтан үр төл, ижил сүргээ хамгаалан тэмцэж амьдардаг байгалийн хуультай атал түүний нөхөр тэгсэнгүй. Нөхөртөө голдоо ортол гомдсон бүсгүй дахин үртэй болсноо хэлж ч амжсангүй. Гэвч түүнээс ч илүү үрээ амьд үлдээхийн тулд ямар замыг сонгож амьдрах вэ гэдэг асуулт бүсгүйд тулгарах ба түүний гаргасан шийдвэр, амьдралыг нь хааш, хэрхэн хөтлөхийг таашгүй.
    • Аж байдлын роман
    • A5, 164 нүүр
  • Quick View
    Зохиолч : Бат.Ганчимэг

    Дусал мэдрэмж

    17,000 
    • Хүүхдийн зохиолч Бат.Ганчимэгийн Дусал мэдрэмж ном нь 2013 онд хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн бөгөөд өсвөр насыг тойрч биш дайрч гарсан хэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, мэдрэмжийг хөглөх өгүүллэгүүдээс бүтсэн билээ. Эмзэг, нандин тэр л насанд учрах шохоорхол, дурлал, хайр бүхэн бүтсэн ч эс бүтсэн ч учрал бүрийн ард үлдэх мэдрэмжүүд хамгийн чухал. Дусал дусалхан мэдрэмжүүд нийлсээр далай мэт давлагаалан зүрхийг хөглөх буй за.
    • 8-р ангиас дээш уншихад тохиромжтой.
    • А5, 166 нүүр