10 аккорд 200 дуу
Энэхүү ном нь аравхан аккорд тоглож сураад, түүгээрээ 200 дууг гитар болон үкүлэлэ хөгжим дээр тоглох боломжтой тул анхлан суралцагч нарт хамгийн тохиромжтой бөгөөд хөгжим сонирхогчдын хамгийн түгээмэл асууж, сурахыг хүсдэг 200 дууг сонгожээ. Рок попын дуунуудаас гадна 10 хип хоп, 10 нийтийн дуу, 10 хүүхдийн дуу багтсан тул гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой. 200 дуугаа 10-хан аккордоор тоглохын тулд зарим дууг дуучных нь дуулсан хувилбараас өөр өнгө рүү шилжүүлэн, илүү амархан аккорд ашиглах боломжтой болгосон билээ.
21 аймагт 210 дуутай
Энэхүү ном нь эх орон, нутаг ус, аав ээжийн сэдэвт 210 нийтийн дуунаас бүтсэн бөгөөд зун аялахдаа авч яваад уул ус, байгаль дэлхийгээ баярлуулан дуулж, хуурдахад нэн тохиромжтой юм. Нийтийн дуунуудаас хамгийн классик гэж болох, аль ч насныхан сайн мэдэх дуунуудыг сонгож оруулсан.
GenZ 160 дуу
“10 аккорд 200 дуу” болон “21 аймагт 210 дуутай” номуудын дараагийн цуврал бөгөөд Z үеийнхэн гэгддэг 11-27 орчим насныхан голлон сонсож, дагаж дуулах дуртай 160 дуунаас энэ ном бүтсэн. Анх гитар, үкүлэлэ хөгжмийг сурах үедээ өөрийн дуртай дуу, аялгууг тоглож сурах нь цаашдаа үргэлжлүүлэн суралцах урам зоригийг төрүүлж, тууштай байхад тусалдаг учраас энэ үеийн анхлан суралцагч нарт хамгийн тохиромжтой. Z үеийнхний хамгийн ихээр сонсдог, дагаж дуулах дуртай дуунуудыг сайтар шигшиж оруулсан болохоор найз нөхдөөрөө цугларч, анги хамт олноороо хөгжилдөж суухдаа хамтдаа дуулж, хуурдан хөгжилдөөрэй.